2022-2023 оны хичээлийн жилд Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтад элсэгчдийн анхааралд
2022-2023 оны хичээлийн жилд Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтад элсэгчдийн анхааралд
Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд суралцахаар онлайнаар бүртгүүлсэн сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн материалыг шалган 2022 оны 10 сарын 05-ны өдрийн дотор баталгаажуулалтыг хийн төлбөрийн нэхэмжлэх үүсгэх бөгөөд http://mdi.mnums.edu.mn хаягаар хандан (бүртгүүлсэн нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтрэх) сургалтын төлбөрийг төлнө(бүртгэлийн хураамж төлсөн аргаар Хаан банкны картаар eCommerce ашиглан төлөх). Сургалтын төлбөрийг зааврын дагуу төлж БАТЛАМЖ-ийг хэвлэн авч 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 10:00 цагт АШУҮИС-ийн 238 тоотод ирнэ үү.
Онлайн бүртгэлд бүртгүүлж амжаагүй элсэгчдийн материалыг 2022 оны 10 сарын 07-ны өдрийн 15:00 цаг хүртэл АШУҮИС-ийн төв байрны 3 давхарт 322 тоотод хүлээн авна. Нүхтэй хавтасанд хийж өгнө.
Бүрдүүлэх материал:
- Анкет /татаж авах/
- Дипломын хуулбар
- Лицензийн хуулбар
- Бүртгэлийн хураамж – 15,000 төг төлсөн баримт
- Үйл ажиллагааны төлбөр – 20,800төг төлсөн баримт ( 1 сар бол 8,000төг )
- Сургалтын төлбөр 3 сар – 208,000төг ( 6 сар бол – 400,000төг , 1 сар бол 80,000төг)
- Төлбөр төлөх:
- Банк: Хаан банк
- Дансны дугаар: 5031882309
- Хүлээн авагч: АШУҮИСургууль
- Гүйлгээний утга: Регистрийн дугаар, овог нэр (Жишээ нь: ДА90010203, Д.Амармөнх)
Дээрх хугацаанд багтаан материалаа яаралтай ирүүлж сургалтанд хамрагдана уу.